Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард Тариат, Хангай, Цахир, ӨндөрУлаан, Өгийнуур, Өлзийт, Чулуут сумдын нутгаар 15,6 – 17,6 градус , бусад сумдын нутгаар 11,4 – 14,1 градус хүйтэн байв. Цэцэрлэг, Төвшрүүлэх сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1,2 – 4,8 градусаар дулаан байлаа. Агаарт өдөртөө Тариат, Цэцэрлэг, Чулуут, Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 0,0 – 3,0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 1,0 – 5,0 градус дулаан байв. Агаарт шөнөдөө ӨндөрУлаан, Өгийнуур, Чулуут, Хайрхан, Хашаат, Хангай, Батцэнгэл, Өлзийт сумдын нутгаар 35,0 - 38,0 градус, бусад сумдын нутгаар 31,0 – 33,0 градус хүйтэн байна. Агаарт 30 градусаас дээш хүйтэрсэн өдөр аймгийн бүх сумдын нутгаар 1 - 3 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур:Хөрсний гадаргын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 15,0 -17,0 градус хүйтэн байв. Хөрсний гадарга дээр өдөртөө аймгийн ихэнх нутгаар 2,0 градус хүйтгнээс 5,0 градус дулаан байна. Хөрсний гадарга дээр шөнөдөө Өгийнуур сумын нутгаар 40,0 градус, бусад сумдын нутгаар 36,0 -39,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр 40 градусаас дээш хүйтэрсэн өдөр Өгийнуур суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 2 -8 өдөр орж, 0,0 – 4,2 мм тунадас унасан байна. Хамгийн их тунадас Төвшрүүлэх суманд 4,2 мм , хамгийн бага тунадас Булган суманд 0,0 мм орсон байна. Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Өлзийт, Хангай, Хотонт, Чулуут сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу , Цэцэрлэг, Жаргалант, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд секундэт 7 - 20 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэмандал, Эрдэнэбулган, Хайрхан, Төвшрүүлэх сумдын нутгаар секундэт 15 - 20 метр , бусад сумдын нутгаар секундэт 7 – 14 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр аймгийн ихэнх сумдын нутгаар 1-11 өдөр ажиглагдсан байна. Хангай, Батцэнгэл, ӨндөрУлаан, Цахир сумдын нутгаар 10 м/с дээш салхитай өдөр ажиглагдаагүй байна.
Цасан бүрхүүл: Энэ сарын эхээр аймгийн нийт нутгийн 70 гаруй хувь нь цастай, цасны дундаж өндөр 1 - 4 см, сарын дунд үеэр аймгийн нийт нутгийн 50 гаруй хувь нь цастай, цасны дундаж өндөр 0 – 3 см , сарын сүүлээр аймгийн нийт нутгаар цастай , Тариат, Чулуут, Төвшрүүлэх сумдын нутгаар цасны дундаж өндөр 4 - 6 см, цасны дундаж нягт 0,12 г/см 3 , бусад сумдын нутгаар 0 – 3 см байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд малд нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх зэрэг ажлууд явагдаж байна. Энэ арав хоногт хүйтэн жиндүү байсан ч мал өвөлжилтийн байдал хэвийн байна. Төвшрүүлэх, Батцэнгэл, Хашаат, Жаргалант, Хайрхан, Хотонт сумдын нутгаар малын усан хангамж дунд, бусад сумдын нутгаар малын усан хангамж сайн байна.
ЗСААХ-ийн дарга , ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа